Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажилууд

"ТУУЛ РОТАРАКТ" клуб нь 5 дахь жилдээ "СҮҮН ЦАГААН СЭТГЭЛ" төслөө амжилттай зохион байгууллаа.

Бид Улаанбаатар хотын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдардаг 20 айлыг сонгож тэдэнд Цагаан сарын баярыг тохиолдуулан нэн хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн, хувцас, ахуйн хэрэглээний зүйлс өгч баярлуулсан билээ.

Бид 2 сарын 25-ны өдөр 20 гаруй айлд 4,000,000 төгрөгтэй тэнцэхүйц тусламжыг хүргэж тэдэнд багахан ч гэсэн сэтгэлийн дэм өгч чадсан гэдэгт итгэлтэй байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан ХҮМҮҮНЛЭГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО, ШИХИХУТУГ ХЗИС, TESO corporation/ТЭСО корпораци, Best Mobile 23, VIDAN, @Монгол оймс ХХК байгууллага, хамт олондоо БАЯРЛАЛАА.

Мөн биднийг дэмжсэн хувь хүмүүс, клубын гишүүддээ талархаснаа илэрхийлье.